Бидний тухай

Таны бизнесийн тогтвортой байдлын төлөө

Магнафлок ХХК нь 2020 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хүнс, хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд мэргэжлийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Барилга байгууламжийн төлөвлөлтийн үе шатаас өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах хүртэлх бүх шатанд дэмжлэг үзүүлнэ
HACCP, ISO 22000 системийг практик, ойлгомжтой байдлаар нэвтрүүлнэ
Ажилтнуудад зориулсан танхимын болон онлайн сургалтууд явуулна
Хууль тогтоомжид нийцсэн бэлэн баримт бичгийн загвар олгоно
[ багийн зураг ]

Алсын хараа

Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг олон улсын стандарттай уялдсан, тогтвортой хүнсний аюулгүй байдлын системтэй болгоход хувь нэмэр оруулах.

Эрхэм зорилго

Бизнес эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлж, ажилтнуудыг чадавхжуулан үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах замаар халдварт өвчний эрсдэлийг бууруулах.

Үнэт зүйлс

МанлайлалИнновациИтгэлцэлХариуцлагаХамтын ажиллагааТогтвортой байдал